Чат нээх
1
Close chat
Сайн уу! Манай вэб сайтаар зочилсонд баярлалаа. Бидэнтэй холбогдохын тулд эхлэх товч дээр дараарай :)

Эхлэх

Nice Kino вэб сайтын кино:

The Greatest Showman (2017) HD | Монгол хадмал

8

1810 онд А.Н.У -д оёдолчны хүү болж мэндэлсэн П.Т Барнум нь ядуу доройн зовлонг өөрийн биеэр мэдэрч үзсэн тул эрийн цээнд хүрээд олонд нэр алдраа түгээсэн хүн болох чин хүсэл өвөртлөх болжээ. Тэрээр багаасаа бусдыг өөрийнхөө үгэнд автуулах увдистай хэл ярианы чадвар өндөртэй хүү байсан бөгөөд жирийн нэг компанид ажилд орж өөрийнхөө төслийг даргадаа танилцуулан нэрд гарах санаархалтай байсан ч худалдааны том компани дампуурч ганц төлөвлөгөө нь бүтэмжгүй боллоо. Уг завшааныг ашиглан Барнум дампуурсан компанийг өөрийн мэтээр ярьж худалдааны олон хөлөг онгоцтой хэмээн хуурамч барьцаа үйлдэн банкнаас зээл авч Барнумын Амеркийн Музейг байгуулан улмаар өргөжүүлэн бусдаас өвөрмөц этгээд хүмүүс болох ( Сахалтай эмэгтэй, Шивээстэй хүн, Дэлхийн хамгийн хүнд жинтэй хүн, Сиамын ихрүүд ) олон гаж хүмүүсийг цуглуулан шоу бизнест хөл тавихаар зориг шулуудлаа.

Шууд үзэх